OLED дэлгэцийг тохируулах
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Зураг OLED самбарын тохиргоо
Та OLED самбарын тохиргоо-ийн тусламжтай дэлгэц тодорхой хугацааны турш асаатай байхад үүсдэг дүрс зууралттай холбоотой дүрсний чанарын асуудлыг сайжруулах боломжтой.
Пиксель сэргээгч
Энэ нь ТВ-ийг удаан хугацааны турш асаасан үед дэлгэц дээр гарч болох аливаа асуудлыг тохируулна.
Тохируулга нь нэг цагаас илүү болно.
  • ТВ УНТАРМАГЦ ЭХЭЛНЭ : Та үзэж дууссан бол ТВ-ийг унтраахдаа Тэжээлийн товчийг дар. Пиксель сэргээгч ажиллаж эхэлнэ.
  • ОДОО ЭХЛҮҮЛЭХ : Таны ТВ нэн даруй унтарч, Пиксель сэргээгч ажиллаж эхэлнэ. Ажиллаж дуусаад ТВ автоматаар эргэж асна.
Хэрэв та ТВ-ийг асаавал Пиксель сэргээгч ажиллахаа болино.
Дэлгэцийн шилжилт
Энэ нь дэлгэцийн самбар дээрх дүрс зууралтаас сэргийлэхийн тулд дэлгэцийг тогтмол хугацааны завсарлагатай бага зэрэг хөдөлгөнө.
Логоны гэрэлтүүлгийн тохируулга
Дүрсийн чанартай холбоотой байж болзошгүй асуудлыг засахын тулд контентын доторх лого зэрэг статик дүрсийн гэрэлтэлтийг тохируул.