Бичлэгийн функцүүдийг ашиглах
Та LG webOS TV-н бичлэг хийх үйлдлийг ашиглан телевизийн хөтөлбөр, радио суваг бичих боломжтой.
Шууд бичлэг ашиглах
  1. USB оролттой HDD диск, эсвэл USB флаш дискийг USB оролттой холбоно.
    Бичлэгээ USB оролттой HDD диск дээр хийхийг зөвлөж байна.
  2. Шууд өргөн нэвтрүүлэг үзэж байхдаа Wheel (OK) товчийг дар.
  3. Дэлгэцийн зүүн булан дахь Бичлэгийг эхлүүлэхБичлэгийг эхлүүлэх товчийг дар.
  4. Хэрэв та бичлэгийг зогсоомоор байвал Бичлэгийг зогсоохБичлэгийг зогсоох товчийг дар.

Бичлэг хийх дэлгэцБичлэг хийх дэлгэц

Бичлэг хийхэд анхаарах зүйлс:
Бичлэг хийх явцад, бичлэгийн талаар мэдээлэл харуулахыг хүсвэл Wheel (OK) товчийг дар.
Тухайн улсаас хамааран Wheel (OK) товчны ажиллагаа өөр өөр байж болно.
Бичлэг эхлэхээс өмнө бичлэгийн үргэлжлэх хугацааг тохируулж болно.
Хэрэв олон USB хадгалалтын төхөөрөмж холбогдсон бол сүүлийн бичсэн хадгалалтын төхөөрөмжийг автоматаар сонгоно.
USB оролттой HDD дискний хуваалтын сул зай нь 1 ГБ-аас доошгүй байна.
USB флаш драйвт дор хаяж 4 Гбайт хэсэглэлийн хэмжээ байх ёстой.
Таны USB хадгалалтын төхөөрөмжийн багтаамжаас хамааран бичиж болох хугацаа өөр өөр байж болно.
USB флаш диск рүү анх удаа бичих тохиолдолд ТВ дээр ашиглах боломжтой эсэхийг шалгах туршилт хийгддэг. Зөвхөн туршилт дууссаны дараа бичиж болно.
Хэрэглэсэн контент хамгаалах технологийн улмаас бичигдсэн видеог PC эсвэл бусад загварын ТВ дээр тоглуулах боломжгүй. Түүнчлэн хэрэв ТВ-ийн видео сүлжээг сольсон бол видеог тоглуулах боломжгүй.
Хэрэв USB хадгалалтын төхөөрөмж холбогдоогүй бол бичлэг дотоод санах ойнд хадгалагдана. Илүү их бичлэг хадгалах хэрэгтэй бол USB төхөөрөмж холбо.
(Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.)
Бичлэг хийх явцад USB кабелийг бүү салга.
Хэрэв та бичлэг хийж байхдаа ТВ-ээ хүчээр унтраавал, бичсэн контент хадгалагдахгүй байж магадгүй. ТВ-ийг унтраахаасаа өмнө бичлэгээ зогсоож, програм бичигдсэн эсэхийг шалгавал тун сайн.
Хэрэв USB төхөөрөмж гэмтэлтэй бол, Time Machine функц хэвийн ажиллахгүй байж магадгүй.
USB төв эсвэл уртасгагч кабель ашиглахад USB төхөөрөмж огт ажиллахгүй эсвэл зөв ажиллахгүй байж магадгүй.
Хадгалалтын төхөөрөмжийг Time Machine-аас өөр зорилгод ашиглаж болох учраас хэрэв хадгалах чөлөөтэй зай хангалтгүй байвал бичлэг зогсож магадгүй. Хангалттай хадгалах зай бүхий хадгалалтын төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна.
Бичлэгийн явцад та бусад сувгийг үзэх эсвэл бусад функцийг ашиглах боломжтой.
(Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.)
Энэ тохируулах боломжтой зүйл загвараас хамаарч өөр байдаг.
Бичлэг хийх явцад зарим функц боломжгүй байж магадгүй.
Зарим загварт аналог бичлэг хийх боломжгүй.
Та холилдсон суваг бичиж байхдаа зөвхөн бичиж байгаа сувгаа болон үнэ төлбөргүй сувгуудыг ашиглах боломжтой байна.
Зарим ULTRA HD загварын хувьд хэрэв аналогоор цацагдаж буй програмыг бичих явцад ULTRA HD контент тоглуулбал бичлэг автоматаар хадгалагдаж, зогсоно.
Зарим ULTRA HD загварын хувьд хэрэв ULTRA HD-ээр цацагдаж буй контент эсвэл програм тоглуулах явцад аналогоор цацагдаж буй програмыг бичвэл, суваг автоматаар аналог суваг руу шилжинэ.
COMPONENT IN болон HDMI IN-д холбогдсон сувгууд Оролтоор дамжуулан бичих үед бичигдэхгүй.
(COMPONENT IN порт зөвхөн тодорхой загваруудад боломжтой байна.)
USB төхөөрөмжөөр бичих үед Bluetooth, USB оролт зохих ёсоор ажиллахгүй байж болно.
Хэрвээ бичлэгийн хугацаа 10 секундээс бага бол бичлэг хадгалагдахгүй.
Та нэг драйв дээр 600 хүртэлх тооны контентыг хадгалах боломжтой.