Зургийн сонголтууд тохируулах
Зураг
Зургийн горимын тохиргоо
Picture Options
- Шуугиан намсгалт
- Дүрсийг цэвэр болгохын тулд тод харагдах жижиг цэгүүдийг арилгана.
- MPEG шуугиан намсгалт
- Дижитал видео дохио үүсгэх явцад гарах шуугианыг багасгана.
- Хар түвшин
- Дэлгэцийн бараан шинжийг тохируулж дэлгэцийн цайралт, ялгарлыг тэнцүүлнэ.
- Жинхэнэ кинотеатр
- Кино театрын мэт мэдрэмж төрүүлнэ.
- Motion Eye Care
-
Нүдэнд учруулах дарамтыг бууруулахын тулд автоматаар цайралтыг тохируулж, дүрсийн өгөгдөл дээр үндэслэн дүрсийн бүрэлзэлтийг багасгана.
Энэ сонголтыг Унтраах болгож тохируулбал эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж болно.
- LED дотоод бүдэг гаралт
-
Дэлгэцийн гэрэлтэй талыг улам гэрэлтэй болгож, дэлгэцийн харанхуй талыг улам харанхуй болгож, ялгарлын харьцааг дээшлүүлнэ.
- Унтраах : LED локал бүдэгрэлтийн функцийг идэвхгүй болгоно.
- Бага / Дунд / Өндөр : Ялгарлын харьцааг өөрчилнө.
Энэ сонголтыг Унтраах болгож тохируулбал эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж болно. - TruMotion
-
Түргэн хөдлөх зургийн дүрсний чанарыг оновчтой болгоно.
- Унтраах : TruMotion-г унтраана.
- Жигд : Түргэн хөдлөх зургийг зөөллөнө.
- Тодруулах : Түргэн хөдлөх зургийг тод болгоно.
- Тод нэмэх : Дэвсгэр гэрлийн удирдлага ашиглан түргэн хөдлөх зургийг тод болгоно.
-
Хэрэглэгч
:
Доргилтгүй/De-Blur-г гараар тохируулна.
- Доргилтгүй : Дэлгэцийн чичрэлтийг тохируулна.
- De-Blur : Хөдөлгөөний бүрэлзэх эффектийг багасгана.
Нарийвчилсан тохиргоог зөвхөн Хэрэглэгч-н горимд өөрчлөх боломжтой.
Оролтын дохио эсвэл сонгосон зургийн горимоос хамааран, боломжтой сонголтууд өөр өөр байж болно.
Энэ тохируулах боломжтой зүйл загвараас хамаарч өөр байдаг.