ТВ дээр Мобайл төхөөрөмжийн дэлгэц харах
-
Алсын удирдлага дээрх
товчийг дар.
- Screen Share аппыг ажиллуул.
- Мобайл төхөөрөмж дээр Miracast горимыг идэвхжүүл.
- Таны ТВ боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалтад харагдана.
- ТВ-ээ сонгож, холболт хүс.
- “Холбож байна...” гэсэн зурвас гарч ирэн холболтыг эхлүүлнэ.
- Холболт тогтоосны дараа, ТВ холбогдсон төхөөрөмжийн дэлгэцийг харуулна.
ТВ-дээ холбох төхөөрөмжийг найдвартай холболттой байлгахын тулд Үйлдлийн системийг үргэлж хамгийн сүүлийн хувилбар луу шинэчилж байхыг зөвлөж байна.
LGE бус төхөөрөмж илэрсэн үед ч гэсэн холбогдохгүй байж магадгүй.
Таны утасгүй орчин үзүүлэлтэд нөлөөлж болох учраас төхөөрөмжийг 5 ГГц-ийн чиглүүлэгчид холбохыг зөвлөж байна.
Хэрэглэгчийн орчноос хамааран хариуны хурд өөрчлөгдөж болно.
Энэ нь төхөөрөмжүүдэд өөр өөр байна. Холбохыг хүсэж буй төхөөрөмжийнхөө талаар илүү их мэдээлэл хүсвэл хэрэглэгчийн гарын авлагыг нь үз.
Сонсох горим нь AP-д холбогдсон үед утасгүй холболтын үзүүлэлтэд нөлөөлж болно. Хэрэв утасгүй ажиллагаатай холбоотой ямар нэгэн асуудал байвал Сонсох горим-г унтраахыг зөвлөж байна.
Хэрэв холболт ахин дахин тасарвал, ТВ болон холбохыг хүссэн төхөөрөмжөө унтрааж, асаагаад, дахин оролд.