PC холболтын асуудлууд
Хэрэв та бүтээгдэхүүнийг ашиглаж байхдаа доорх аливаа асуудалтай тулгарвал, дараахыг шалгана уу: Бүтээгдэхүүнд ямар ч асуудал байхгүй байж болно.
- Дэлгэцийг PC-д холбосны дараа хоосон хэвээр байна.
- PC-г ТВ-д зөв холбосон эсэхийг шалга.
- Алсын удирдлага ашиглан ТВ-ийг унтрааж, асаа.
- ТВ асаалттай байхад PC-ийг дахин асаа.
- PC-ний оролтыг дэмжих нягтрал дээр тохируул.
- Хос монитор ашиглахын тулд, PC эсвэл зөөврийн компьютер хос мониторын горимыг дэмждэг эсэхийг шалга.
- HDMI кабелийг ахин холбо.
-
Хэрэв та PC-нийхээ RGB гаралтын портыг ТВ-ийн HDMI IN-д холбовол RGB-ээс HDMI руу орох тохируулагч шаардагдана.
Хэрэв та HDMI-ээс RGB руу орох тохируулагч хэрэглэвэл дэлгэц дээр юу ч харагдахгүй.
- PC-ийг HDMI кабелиар холбоход дуу тоглохгүй.
-
HDMI аудио гаралтыг шалгахын тулд видео картын үйлдвэрлэгчдээ ханд.
DVI форматын файлуудад ашиглах зориулалттай видео картуудыг аудио кабелиар тусад нь холбох шаардлагатай. - PC-ний тохиргооны Control Panel Sound дотор өгөгдмөл төхөөрөмжөө LGTV болгож тохируул.
-
Бүх видео карт тэр болгон HDMI аудио гаралтыг дэмжихгүй.
Үйлдвэрлэгчид хандана уу.
Энэ тохиолдолд аудио кабелийг тусад нь холбо. PC-ний чихэвчний портыг AV IN аудио зүүн/баруун (цагаан/улаан) үүрэнд 3,5 мм-ээс RCA болгон тохируулах кабель ашиглан холбо.
AV IN аудио портгүй загварын хувьд гадаад дуугаргагчдыг PC-ний чихэвчийн портод залга.
- Дэлгэцийг PC-д залгасны дараа таслах буюу нэг тал руу зөөнө.
-
PC-ний оролтыг дэмжих нягтрал дээр тохируул.
(Нягтралыг өөрчилсний дараа PC-ээ дахин ачаал.)
Бүтээгдэхүүний асуудлын хэрэглэгчийн үйлчилгээний тухай мэдээлэл ТВ дээр
Ерөнхий Уг ТВ-н тухай дотор байна.
Ерөнхий Уг ТВ-н тухай дотор байна.