Шидэт алсын удирдлага гэж юу вэ?

Шидэт удирдлага хэрэглэхШидэт удирдлага хэрэглэх

Та яг компьютерын дэлгэц дээр хулгана хэрэглэж буй мэт ТВ-ийн дэлгэц дээрх курсорыг зөөж, товших замаар хүссэн функцүүдээ хялбар, дөхөм сонгох боломжтой.
Шидэт алсын удирдлага дагалдаж ирээгүй бол та түүнийг тусад нь худалдан авах боломжтой.
Шидэт алсын удирдлагыг хослуулах
Та Шидэт алсын удирдлагыг ашиглахын тулд LG webOS TV-тэй хослуулах ёстой.
Шидэт алсын удирдлагыг ашиглахаасаа өмнө дараах байдлаар хослуул:
  1. ТВ-г асаа. 20 секунд орчмын дараа, алсын удирдлагыг ТВ рүү чиглүүлээд, Wheel (OK) товчийг дар.
  2. Алсын удирдлага автоматаар бүртгэгдэж, хослуулж дууссан тухай зурвас ТВ-ийн дэлгэц дээр гарч ирнэ.
Хэрэв та Шидэт алсын удирдлагыг бүртгүүлж чадаагүй бол, ТВ-ийг унтраагаад, дахин оролд.
Шидэт алсын удирдлагыг дахин бүртгүүлэх
Хэрэв ТВ дээр Шидэт алсын удирдлагын сум гарч ирэхгүй бол түүнийг дахин бүртгүүлэх ёстой.
  1. ТВ дээр GUIDE товчийг 5 секунд орчим дар.
  2. Урьд өмнө бүртгэгдсэн алсын удирдлагыг бүртгэлээс хасуулж, дахин бүртгүүлнэ.