Аппууд суулгах
Та ТВ дээрээ янз бүрийн апп суулгахдаа LG аккаунтаа ашиглах боломжтой.

LG Content Store

  1. Алсын удирдлага дээрх HOME товчийг дар.
  2. LG Content Store-ыг нээнэ.
  3. Дэлгэцийн дээд хэсэгт харагдах категориудаас хүссэн категорио сонго. Сонгосон категори дахь боломжтой аппуудын жагсаалт харагдана.
  4. Худалдан авах аппаа жагсаалтаас сонго.
  5. Аппын дэлгэрэнгүй мэдээллийг уншаад, Суулгах-г дар.
    Төлбөртэй аппуудын хувьд дэлгэц дээр үнэ нь харагдана. Худалдан авалт хийхэд төлбөрийн болон худалдан авалтын баталгаажуулалт шаардагдана.
  6. Суурилуулалт дуусахад та аппыг шууд ажиллуулж болно.
Боломжтой категориуд улс эсвэл үйлчилгээний төлөвөөс хамааран өөр өөр байж болно.
Та PC эсвэл ТВ дээрээ апп/контент худалдан авч болох боловч үүнийг зөвхөн ТВ дээр суулгаж, тоглуулах боломжтой.
Хэрэв таны ТВ дээрх санах ой хангалтгүй бол гадна санах ойн төхөөрөмж холбох замаар аппууд суулгах боломжтой.
Бусад ТВ-ийн аппуудыг агуулсан USB хөтчүүдийг ашиглаж болохгүй.
VOD контент үзэх
[Энэ нэмэлт зөвхөн тодорхой улсуудад боломжтой.]
Цуврал кино, кино болон бусад нэвтрүүлгүүдийг өөрийн хүссэн үедээ цаг алдалгүй үзэх боломжтой.
  1. Алсын удирдлага дээрх HOME товчийг дар.
  2. LG Content Store-ыг нээнэ.
  3. Дэлгэцийн дээд хэсэгт харагдах ТВ шоунууд болон Кинонууд зэрэг категориудаас хүссэн категорио сонго. Сонгосон категори дахь боломжтой контентын жагсаалт харагдана.
  4. Жагсаалтаас нэг зүйл сонго.
  5. Контентын дэлгэрэнгүй мэдээллийг уншаад, Одоо үз-г дар.
  6. Дахин тоглуулах гэсэн сонголтыг сонго. Котент дахин тоглуулах сонголтоор тоглуулахад апп шаардагдаж болно. Хэрэв суулгаагүй бол контентыг тоглуулахын тулд аппыг суулга.
  7. Төлбөртэй аппын хувьд төлбөрийн болон худалдан авалтын баталгаажуулалт шаардагдана.
  8. Сонгосон сонголтыг ашиглан контентыг тоглуулна.
Боломжтой категориуд улс эсвэл үйлчилгээний төлөвөөс хамааран өөр өөр байж болно.
Насанд хүрэгчдэд зориулсан контент худалдан авч, тоглуулахад насанд хүрэгчдийн баталгаажуулалт шаардагдана.