Magic гар утасны холболт үйлдлийг ашиглах
Magic гар утасны холболт үйлдлийн тусламжтайгаар хүмүүсийн ухаалаг төхөөрөмж дээрээ хадгалсан контентыг өөрийн ТВ дээр хуваалцаж үзэх боломжтой.
Энэ үйлдлийг зөвхөн Android үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмж дээр ашиглах боломжтой.
Утсан дээрээ Lollipop буюу Android үйлдлийн системийн сүүлийн үеийн хувилбарыг суулгаж ажиллуулахыг зөвлөж байна.
Magic гар утасны холболт үйлдэлтэй ухаалаг төхөөрөмжийг холбох
Дараах зааврын дагуу холболтыг тохируулна. Үүнд:
  1. Ухаалаг төхөөрөмж дээр LG TV Plus аппыг суулгана.
  2. Өөрийн ТВ, ухаалаг төхөөрөмж хоёрыг нэг сүлжээнд холбоно.
  3. LG TV Plus аппыг ажиллуулж, дэлгэц дээрх зааврын дагуу өөрийн ТВ-той холбох тохиргоог хийнэ.
  4. HOME button on the remote control товчлуурыг дарахад ТВ-той холбогдсон ухаалаг төхөөрөмжийн жагсаалт дэлгэцийн баруун талд гарч ирнэ.
  5. Ашиглахыг хүссэн ухаалаг төхөөрөмжөө сонгоно.

Connected smart device

Анхны холболтыг хийсний дараа ухаалаг төхөөрөмж сүлжээнд орж ирвэл автоматаар холбох оролдлого хийнэ.
Magic гар утасны холболт үйлдлийг ашиглан контент хуваалцах
Өөрийн ухаалаг төхөөрөмж дээр хадгалсан контентыг ТВ дээрээ хуваалцаж үзэх боломжтой.
  1. Ухаалаг төхөөрөмж дээрээ суулгасан LG TV Plus аппыг ажиллуулна.
  2. ТВ дээрээ хүссэн контентоо тохируулна.
Зарим үйлдлийг LG TV Plus аппд гишүүний бүртгэлээрээ нэвтэрсэн эсэхээс хамааран ашиглах боломжгүй байж болно.
Ашиглах боломжтой үйлдлүүд нь тухайн улс орноос хамааран харилцан адилгүй байж болно.
Ашиглах боломжтой үйлдлүүд нь таны ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн системийн хувилбараас хамааран харилцан адилгүй байж болно.