ТВ-ийн дэлгэцийг томруулах
ТВ-ийн дэлгэцийг томруулах замаар та дүрсийг эхээс нь том хэмжээгээр үзэх боломжтой.
ТВ-ийн өргөн нэвтрүүлэг үзэж байхдаа алсын удирдлага дээрх LIVE ZOOM товчийг удаан дар.

Zoom the TV Screen

  1. Томруулахаас өмнөх анхны дэлгэцийг дэд дэлгэц дээр харуулна. Дэд дэлгэцийг нуухын тулд алсын удирдлага дээрээ Back товчийг дар.
    Хэрэв та дэд дэлгэц далд байхад Back товчийг дарвал буцаж анхны дэлгэц гарна.
  2. Энэ нь үндсэн дэлгэц дээр харагдах томруулсан хэсгийг илтгэнэ.
  3. Та томруулах хөндлийг ашиглан үндсэн дэлгэцийг томруулж, жижигрүүлж болно.
    Хэрэв та ерөнхий алсын удирдлагаараа томруулалтыг тохируулмаар байвал, алсын удирдлага дээрх OK товчийг дар.
    Тэгэхэд масштабаар томруулж, жижигрүүлэх хөндөл сонгогдох бөгөөд та Up / Down товчнуудыг ашиглан томруулалтыг тохируулж болно.
    Масштабаар томруулж, жижигрүүлж дуусгахын тулд OK-г дар.
  4. Та алсын удирдлага дээрх Red Color key товчийг ашиглан одоогийн дэлгэцээ түр зогсоох эсвэл үргэлжлүүлэх боломжтой.
    Хэрэв та өргөн нэвтрүүлэг үзэж байхдаа үргэлжлүүлэх функцийг гүйцэтгэвэл одоогийн өргөн нэвтрүүлгийн дэлгэцийг харах болно.
  5. Та алсын удирдлага дээрх Green Color key товчийг ашиглан одоогийн дэлгэцийн зургийг авах боломжтой.
    Та Фото, видео апп дотор авсан зургуудаа үзэх боломжтой.
Нэмэлтээс гарч, анхны дэлгэц рүү буцахын тулд, LIVE ZOOM эсвэл EXIT-г дар.
Хэрэв та томруулсан дэлгэц дээр сувгаа өөрчлөх буюу өөр апп ажиллуулбал нэмэлт хаагдана.
Энэ нэмэлт зөвхөн дижитал өргөн нэвтрүүлэг, Фото, видео апп дахь видеонууд, болон HDMI видео оролтод боломжтой.
Томруулсан дэлгэцийн байршлыг шилжүүлэх
1-р арга. Үндсэн дэлгэц дээр Шидэт алсын удирдлагын сумыг хүссэн байршил руугаа зөөж, Wheel (OK) товчийг дар.
Таны сонгосон байршил дэлгэцийн төв рүү шилжиж очно.

Click the point as you want on main screen


2-р арга. Шидэт алсын удирдлагын сумыг ашиглан дэд дэлгэц дээрх томруулсан хэсгийг хүссэн байршил руугаа чирж зөө.

Drag the sub screen


3-р арга. Дэд дэлгэц дээр томруулахыг хүссэн хэсгээ Шидэт алсын удирдлага ашиглан сонго.

Click the point as you want on sub screen

Та мөн алсын удирдлага дээрх Up / Down / Left / Right товчнуудыг ашиглан дэлгэцийг зөөх боломжтой.