Зургийн горим сонгох
HOME button on the remote controlSetting iconAll Settings iconЗурагЗургийн горимын тохиргооЗургийн горим
Таны үзэх орчин, эрхэмлэл эсвэл видеоны төрөлд хамгийн сайн тохирох зургийн горимыг сонго.
Хэвийн сигнал хэрэглэхэд
Тод
Ялгарал, цайралт, тодролтыг нэмэгдүүлж, дүрсийг хурц тод болгоно.
Стандарт
Зургийг хэвийн ялгарал, цайралт, тодролтын түвшинтэй харуулна.
Eco / APS
[Энэ тохируулах боломжтой зүйл загвараас хамаарч өөр байдаг.] Эрчим хүч хэмнэдэг нэмэлт нь ТВ-ийн эрчим хүч ашиглалтыг багасгахаар тохиргоог нь өөрчилнө.
Кинотеатр
Дэлгэцийг кинонд тохируулж оновчилно.
Спорт / Хөлбөмбөг / Cricket
Дэлгэцийг спортын тоглоомд тохируулж оновчилно. Бөмбөг өшиглөх эсвэл цохих түргэн хөдөлгөөний дүрсийг хурц тод болгоно.
Спортын нэр бүс нутагаас хамааран өөр байж болно.
Тоглоом
Дэлгэцийг тоглоом тоглоход тохируулж оновчилно.
Фото
[Зөвхөн Ultra HD загвар] Энэ горимыг зураг үзэхэд тохируулж оновчилно. Энэ нь эх зургийн чанарын алдагдлыг аль болох багасгахын зэрэгцээ зургуудыг жигд харуулна.
HDR эффект
Энэ нэмэлт нь танд дэлгэцийн гэгээтэй болон харанхуй хэсгүүдийг засах замаар илүү эрчтэй, тод дүрс үзэх боломж олгоно.
Энэ нь эх дүрсний гэрэл сүүдрийн түвшин өндөр байх үед ч гэсэн бодит мэт дүрсээр хангана.
Та зөвхөн ерөнхий оролтын горимд энэ сонголтыг тохируулах боломжтой. Таны ТВ HDR оролтын горимд байхад тохиргоо автоматаар HDR стандарт / HDR Standard / Movie Dark руу шилжинэ.
Хэрэв та Зургийн горимHDR эффект дээр тохируулбал та зарим Зургийн горимын тохиргоо-г ашиглах боломжгүй болно.
isf logo Эксперт (Цайвар өрөө) / isf logo Эксперт (Бараан өрөө)
Мэргэжилтэн болон зургийн өндөр чанарт дурлагсадад зориулсан өнгний хэм тохируулах боломжтой. Энэхүү цэс нь ISF гэрчилгээтэй зургийн чанар тохируулах програм юм. (ISF логог зөвхөн ISF-ийн гэрчилгээтэй ТВ-тэй хамт хэрэглэж болно.)
ISFccc: Imaging Science Foundation Certified Calibration Control
HDR сигнал хэрэглэхэд
[Dolby Vision HDR дохио хамаарахгүй]
HDR тод / HDR Vivid
Ялгарал, цайралт, тодролтыг нэмэгдүүлж, дүрсийг хурц тод болгоно.
HDR Bright
Дэлгэц HDR стандарт / HDR Standard-аас илүү тод, өнгөлөг харагдана.
HDR стандарт / HDR Standard
Дэлгэцийг HDR видео сигналд тохируулна оновчилсон.
Dolby Vision HDR дохиог ашиглах үед
[Зөвхөн Dolby Vision-ийг дэмждэг загварт хамаарна]
Vivid
Dolby Vision HDR видео дээр ялгарал, цайралт, тодролыг нэмэгдүүлж, дүрсийг тодруулна.
Movie Bright
Дэлгэц Movie Dark-аас илүү цайвар, тод болж харагдана.
Movie Dark
Дэлгэцийг Dolby Vision HDR видео дохионд тохируулсан.
Хэрвээ Dolby Vision HDR видео дохионы оролтыг Dolby Vision технологийг дэмждэггүй загварт холбосон бол ердийн дохионы зургийн горимын сонголтыг харуулна.
Тохируулах боломжтой зүйлс нь загвар эсвэл улсаас хамааран өөр өөр байна.
Оролтын дохионоос хамааран, боломжтой зургийн горимууд өөр байж болно.
isf logo Мэргэжлийн сонголт нь мэргэжилтэнд тодорхой нэг дүрс ашиглан зургийн чанарыг нарийн тохируулах боломж өгнө. Тиймээс энэ нь ерөнхий зурганд үр дүнтэй биш байж болно.