ТВ-ийн дотоод дуугаргагчаар аудио тоглуулах


ДууДуу гаралтДотоод ТВ яригч Аудиог ТВ-ийн дотоод дуугаргагчаар тоглуулна.
Энэ үйлдлийг зөвхөн дотроо ТВ-ын дуу өсгөгчтэй загвар дээр хийх боломжтой.
Дижитал оптик порт эсвэл HDMI (ARC) портод холбосон гадаад аудио төхөөрөмжөөр аудио тоглуулах


ДууДуу гаралтАудио гаралт (Optical/HDMI ARC) ТВ-ийн аудиог дижитал оптик порт эсвэл HDMI (ARC) портод холбосон гадаад аудио төхөөрөмжөөр тоглуулна. HDMI (ARC)-р аудио тоглуулахын тулд SIMPLINK-ийг идэвхжүүл.
Хэрэв SIMPLINK-ийг идэвхжүүлсэн үед Унтраах-г сонговол, аудио гаралтыг тасалдалгүй байлгахын тулд аудио гаралтын тохиргоог өгөгдмөл тохиргоо руу сэргээнэ.
Дижитал дууны гаралтын тохиргоог тохируулах


ДууДуу гаралтАудио гаралт (Optical/HDMI ARC)Дижитал дуу гаралт Та Дижитал дуу гаралт-н тохиргоог тохируулах боломжтой.
Эдгээр тохиргоо зөвхөн гадаад аудио төхөөрөмж (дижитал оптик эсвэл HDMI ARC)/ТВ-ийн дотоод дуугаргагч + гадаад аудио төхөөрөмж (дижитал оптик) сонгосон үед боломжтой байна.
| Дууны оролт | Дижитал дууны гаралт | |
| Автомат | MPEG | PCM |
| Dolby Digital | Dolby Digital | |
| Dolby Digital Plus | Dolby Digital | |
| HE-AAC | Dolby Digital | |
| DTS | DTS / PCM | |
| DTS Express | PCM | |
| DTS-HD MA | PCM / DTS | |
| PCM | Бүгд | PCM |
LG Sound Sync (Optical) дэмждэг аудио төхөөрөмж холбох ба хэрэглэх


ДууДуу гаралтLG Sound Sync (Optical)Та ТВ-ийнхээ дууг илүү баялаг чанартай, илүү тохь тухтай сонсохын тулд LG Sound Sync (Optical) дэмждэг аудио төхөөрөмжийг оптик тоон дууны гаралтын портонд холбож болно.
Зөвхөн оптик тоон порттой загваруудад боломжтой.
Та холбогдсон төхөөрөмжийн дууны хэмжээг тохируулахдаа ТВ-ийн алсын удирдлагыг ашиглаж болно.
Аудио төхөөрөмжийг утасгүй холбох ба хэрэглэх


ДууДуу гаралтLG Sound Sync / BluetoothBluetooth аудио төхөөрөмж, эсвэл Bluetooth чихэвчийг утасгүй сүлжээгээр холбож, Зурагтаа дууны өндөр чанартайгаар, илүү тав тухтай үзэх боломжтой.
Хэрвээ LG Sound Sync-ийг дэмждэг дууны панель зэрэг төхөөрөмжийг саяхан холбосон бол энэ үйлдэл нь автоматаар тухайн төхөөрөмжтэй холбогдох оролдлого хийнэ.
Зарим төхөөрөмжийн хувьд ТВ-ыг асаах үед энэ үйлдэл нь саяхан холбосон төхөөрөмжтэй автоматаар холбогдох оролдлого хийнэ.
LG Sound Sync-ийг дэмждэг LG аудио төхөөрөмжийг холбохдоо тухайн төхөөрөмжийн LG TV буюу LG Sound Sync горимыг ашиглан холбохыг зөвлөж байна.
Энэ сонголт зөвхөн зарим загварт боломжтой.
Аль нэгийг нь холбохын тулд Төхөөрөмж сонголт-г дарж холбогдсон төхөөрөмжүүд эсвэл холбогдож болох төхөөрөмжүүдийг хар.
Та холбогдсон төхөөрөмжийн дууны хэмжээг тохируулахдаа ТВ-ийн алсын удирдлагыг ашиглаж болно.
Хэрэв төхөөрөмж холбогдохгүй байвал, холбох төхөөрөмжийн тэжээлийг шалгаж, аудио төхөөрөмж зохих ёсоор ажиллаж байгаа эсэхийг шалга.
Bluetooth төхөөрөмжийн төрлөөс хамааран төхөөрөмж зөв холбогдохгүй байж болно эсвэл дуу, дүрс нь зөрөх зэрэг хэвийн бус байдал тохиолдож болно.
Дараах тохиолдолд дуу нь гацах буюу дууны чанар нь муудаж болно:
- Bluetooth төхөөрөмж ТВ-ээс хэт хол байх;
- Bluetooth төхөөрөмж болон ТВ-ийн хооронд саад тотгор байх; эсвэл
- бичил долгионы зуух эсвэл утасгүй LAN зэрэг радио долгион бүхий төхөөрөмжтэй хамт ашиглах.
Аудио гаралт (Line Out) / Утастай чихэвч хэрэглэх


ДууДуу гаралтАудио гаралт (Line Out) / Утастай чихэвч Холбогдсон төхөөрөмжийн дагуу аудио гаралтыг оновчлохын тулд Утастай чихэвч эсвэл Аудио гаралт (Line Out)-г сонго.
Зарим загвар зөвхөн Утастай чихэвч-н функцийг дэмжиж болно.
Хэрвээ чихэвчийг ТВ асаалттай үед залгавал ТВ нь автоматаар таньж, дууг чихэвч рүү шилжүүлнэ.
Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.
ТВ-ийн дотоод дуугаргагч болон гадаад аудио төхөөрөмжөөр зэрэг аудио тоглуулах
Аудиог олон төхөөрөмжөөр зэрэг тоглуулах боломжтой.
Энэ үйлдлийг зөвхөн дотроо ТВ-ын дуу өсгөгчтэй загвар дээр хийх боломжтой.
Дотоод ТВ яригч + Утастай чихэвч хэрэглэх


ДууДуу гаралтДотоод ТВ яригч + Утастай чихэвч Аудиог ТВ-ийн дотоод дуугаргагч болон Утастай чихэвч-р зэрэг тоглуулна.
Хэрвээ чихэвчийг ТВ асаалттай үед залгавал ТВ нь автоматаар таньж, дууг чихэвч рүү шилжүүлнэ.
Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.
Дотоод ТВ яригч + Аудио гаралт (Optical) хэрэглэх


ДууДуу гаралтДотоод ТВ яригч + Аудио гаралт (Optical) Аудиог өөрт нь суурилуулсан ТВ-ийн дуугаргагч болон дижитал оптик аудио гаралтын портод холбосон аудио төхөөрөмжөөр зэрэг тоглуулна.
TВ-н яригч ашиглан дуу тоглуулах


ДууДуу гаралтTВ-н яригч Та ТВ-ын дууны панелийг ашиглан дуу тоглуулж болно.
Энэ онцлог зөвхөн ТВ-ын дууны панел дэмждэг загвар дээр ажиллах боломжтой.
TВ-н яригч + Утастай чихэвч ашиглан дуу тоглуулах


ДууДуу гаралтTВ-н яригч + Утастай чихэвч Та ТВ-ын дууны панель, Утастай чихэвч хоёрыг зэрэг ашиглан дуу тоглуулах боломжтой.
Энэ онцлог зөвхөн ТВ-ын дууны панел дэмждэг загвар дээр ажиллах боломжтой.