Live Playback (Шууд дахин тоглуулах)
USB HDD-д түр зуур хадгалах програмыг ашиглан ТВ-ээ үзэнгээ өнгөрууүлсэн байж болон аливаа үзэгдлийг дахин тоглуулах боломжыг олгосон функц юм. Энэ функц нь хэрэв та хэсэг зуур гадагшаа гарвал үзэж байсан хэсгээсээ үргэлжлүүлэн үзэх боломж олгоно.
  1. USB HDD-ийг USB портод оруул.
  2. Дэлгэцийн зүүн булан дахь LIVE PLAYBACK ЭХЛҮҮЛЭХ товчийг дар.
  3. Шууд өргөн нэвтрүүлэг үзэж байхдаа бичлэгийн хугацааг харуулсан зурвас дээр хүссэн хугацаагаа сумаар сонго. Түүнчлэн алсын удирдлага дээрх ЗүүнЗүүн / БаруунБаруун товчлуурыг дарж, энэ үйлдлийг ашиглах боломжтой.
    Бичлэгийн хугацааг харуулсан зурвас дээр одоогийн цэгээс өмнө буй хугацааг сонго.

Live PlaybackLive Playback

Хоёр буюу түүнээс олон USB HDD-г ТВ-д холбосон үед Live Playback-тай хамт ашиглах төхөөрөмжийг сонго.
Та USB флаш диск ашиглах боломжгүй. USB оролттой, 80 ГБ буюу түүнээс дээш багтаамжтай HDD диск холбоно уу.
Live Playback-г тоглуулах үед USB HDD-д хангалттай зай байхгүйн улмаас алдаа гарж болно. Live Playback функцийг ашиглахын тулд дор хаяж 2.3GB USB HDD шаардагдана.
Үүнийг аналог эсвэл дижитал өргөн нэвтрүүлэг болон Оролтын горимд ашиглах боломжтой. Гэхдээ радио суваг сонсох үедээ энэ сонголтыг ашиглах боломжгүй.
(Энэ нэмэлт нь зөвхөн тодорхой загварууд дээр боломжтой.)
COMPONENT IN болон HDMI IN-д холбогдсон сувгуудыг Live Playback дэмждэггүй.
(COMPONENT IN порт зөвхөн тодорхой загваруудад боломжтой байна.)
Шууд тоглуулах үйлдлийн тусламжтайгаар хөтөлбөрийг USB HDD дискний үлдсэн багтаамжаас хамааран хоёр хүртэлх цагийн хугацаатай ухраан үзэх боломжтой. Энэ хугацаа нь таны бүс нутгаас хамааран харилцан адилгүй байж болно.
Live Playback-д сануулсан видеог хуулж авахгүйгээр ТВ-гээ унтраавал сануулсан бүх видео устахыг анхаарна уу.