Scheduler хэрэглэх
Та дараа үзэх буюу бичихээр төлөвлөж програмын цаг ба огноог оруулж болно.
-
Алсын удирдлага дээрх
товчийг дар.
- Төлөвлөсөн цагт програмыг бичих буюу үзэхийн тулд Scheduler аппыг сонго.
- Та жагсаалтыг эрэмбэлэх боломжтой.
- Та Устгах горим тохируулах боломжтой.
- Та “Шинэ бичлэг төлөвлөлт” хийх боломжтой.
- Та “Шинээр сануулах” үйлдэл хийх боломжтой.
- ТВ хөтөч-г нээ.
Програмаар төлөвлөх
Та үзэхээр эсвэл хуулж бичихээр төлөвлөсөн нэвтрүүлгээ сонгох боломжтой.
-
Алсын удирдлага дээрх
товчийг дар.
- Төлөвлөсөн цагт програмыг бичих буюу үзэхийн тулд ТВ хөтөч аппыг сонго.
-
Хүссэн програмаа сонго.
Хэрэв та шууд өргөн нэвтрүүлгийн бичлэг хийхийг хүсвэл БИЧИХ эсвэл ҮЗЭХ товчийг товш.
Удахгүй гарах програмын хувьд Хуваарьт бичлэг эсвэл Сануулга товчийг товш.
Бичлэг төлөвлөлт програм нь нэвтрүүлэг дамжуулагчын өгсөн мэдээлэлд үндэслэн бичлэг хийдэг учир яг таны сануулсан цагт бичлэгийг эхлүүлнэ гэсэн баталгаа байхгүй.
Дижитал өргөн нэвтрүүлэгт үйлчилнэ.
Гараар төлөвлөх
Та суваг үзэх эсвэл бичих огноо, цаг, сувгаа сонгож болно.
-
Алсын удирдлага дээрх
товчийг дар.
- Төлөвлөсөн цагт програмыг бичих буюу үзэхийн тулд Scheduler аппыг сонго.
- Бичлэг хийх буюу үзэх огноо, цаг, сувгаа тохируул.
Хуваарьт бичлэгийн үргэлжлэх хугацаа дор хаяж 1 минут байх ёстой.
Цуврал бичих
Та өөрийн хүссэн цувралын бүх ангийг “Цуврал бичих” функцыг ашиглан хуулж авах боломжтой.
Хэрвээ тухайн нэвтрүүлэг нь цуврал нэвтрүүлэг бол ТВ хөтөч хэсгийн Хуваарьт бичлэг үйлдлээр, эсвэл ТВ үзэх үедээ БИЧИХ үйлдлээр цуврал нэвтрүүлгийг бичих боломжтой.
Хэрвээ тухайн нэвтрүүлэг нь цуврал нэвтрүүлэг бол ТВ хөтөч хэсгийн Хуваарьт бичлэг үйлдлээр, эсвэл ТВ үзэх үедээ БИЧИХ үйлдлээр цуврал нэвтрүүлгийг бичих боломжтой.
Та Цувралын бичлэг дотор дэлгэрэнгүй мэдээллийн дэлгэц дээр цувралын бичлэгийн явцыг харах боломжтой.
Та Бичлэгүүд аппаар цувралын бичлэгийг тоглуулах боломжтой.
Эдгээр функцийг ашиглахын тулд бүс болон сүлжээний нөхцлөө шалга.
Хэрвээ олон ангит киног бичих хуваарь нь өөр бичлэг хийх хуваарьтай давхцах, эсвэл өргөн нэвтрүүлгийн мэдээлэлд асуудал гарвал олон ангит киноны ангиудыг дэс дарааллаар нь бичих боломжгүй байж болно.
Энэ тохируулах боломжтой зүйл загвараас эсвэл улсаас хамаарч өөр байдаг.