Аппууд суулгах
Та ТВ дээрээ LG Content Store-с янз бүрийн апп суулгаж болно.

LG Content Store-н аппын категориLG Content Store-н аппын категори

  1. Алсын удирдлага дээрх ЭХЛЭЛЭХЛЭЛ товчийг дар.
  2. LG Content Store-ыг нээнэ.
  3. Дэлгэцийн дээд хэсэгт харагдах ПРОГРАМУУД категорийг сонго.
    Сонгосон категори дахь боломжтой аппуудын жагсаалт харагдана.
  4. Тохируулах аппаа жагсаалтаас сонгоно.
  5. Аппын дэлгэрэнгүй мэдээллийг уншаад, суулгах-г дар.
  6. Суурилуулалт дуусахад та аппыг шууд ажиллуулж болно.
Боломжтой категориуд улс эсвэл үйлчилгээний төлөвөөс хамааран өөр өөр байж болно.
Хэрэв таны ТВ дээрх санах ой хангалтгүй бол гадна санах ойн төхөөрөмж холбох замаар аппууд суулгах боломжтой.
Зарим USB төхөөрөмж дэмжигдэхгүй эсвэл зөв ажиллахгүй байж магадгүй.
Бусад ТВ-ийн аппуудыг агуулсан USB флаш дискийг ашиглаж болохгүй.
Та, Миний програм дотор татаж авсан ПРОГРАМУУД зэргийг устгаж болно.
VOD контент үзэх
Цуврал кино, кино болон бусад нэвтрүүлгүүдийг өөрийн хүссэн үедээ цаг алдалгүй үзэх боломжтой.

LG Content Store-н киноны категориLG Content Store-н киноны категори

  1. Алсын удирдлага дээрх ЭХЛЭЛЭХЛЭЛ товчийг дар.
  2. LG Content Store-ыг нээнэ.
  3. Дэлгэцийн дээд хэсэгт харагдах ТВ шоунууд болон Кинонууд зэрэг категориудаас хүссэн категорио сонго.
    Сонгосон категори дахь боломжтой контентын жагсаалт харагдана.
  4. Жагсаалтаас нэг зүйл сонго.
  5. Та хүссэн контентоо тоглуулах боломжтой.
    Контентыг тоглуулахад апп шаардагдаж болно. Хэрэв суулгаагүй бол контентыг тоглуулахын тулд аппыг суулга.
Энэ нэмэлт зөвхөн тодорхой улсуудад дээр боломжтой.
Боломжтой категориуд улс эсвэл үйлчилгээний төлөвөөс хамааран өөр өөр байж болно.
Контентын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харахын тулд ёроол дахь гарчиг ба МэдээлэлМэдээлэл хэсгийг сонго.