Үүрэн холбооны холболт үйлдлийг ашиглах
Үүрэн холбооны холболт үйлдлийн тусламжтайгаар хүмүүсийн ухаалаг төхөөрөмж дээрээ хадгалсан контентыг өөрийн ТВ дээр хуваалцаж үзэх боломжтой.
Lollipop, эсвэл Android системийн сүүлийн хувилбарыг ажиллуулдаг Android ухаалаг төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна.
Үүрэн холбооны холболт үйлдэлтэй ухаалаг төхөөрөмжийг холбох
Дараах зааврын дагуу холболтыг тохируулна. Үүнд:
- Ухаалаг төхөөрөмж дээр LG TV Plus аппыг суулгана.
- Өөрийн ТВ, ухаалаг төхөөрөмж хоёрыг нэг Wi-Fi сүлжээнд холбо.
- LG TV Plus аппыг ажиллуулж, дэлгэц дээрх зааврын дагуу өөрийн ТВ-той холбох тохиргоог хийнэ.
-
товчлуурыг дарахад ТВ-той холбогдсон ухаалаг төхөөрөмжийн жагсаалт дэлгэцийн баруун талд гарч ирнэ.
- Ашиглахыг хүссэн ухаалаг төхөөрөмжөө сонгоно.
Android ухаалаг төхөөрөмж анхны холболтыг хийсний дараа сүлжээний бүсэд орж ирэх үедээ автоматаар дахин холбогдох оролдлого хийнэ.
Үүрэн холбооны холболт үйлдлийг ашиглан контент хуваалцах
Өөрийн ухаалаг төхөөрөмж дээр хадгалсан контентыг ТВ дээрээ хуваалцаж үзэх боломжтой.
- Ухаалаг төхөөрөмж дээрээ суулгасан LG TV Plus аппыг ажиллуулна.
- ТВ дээрээ хүссэн контентоо тохируулна.
Ашиглах боломжтой үйлдлүүд нь таны ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн системийн хувилбар болон үйлдвэрлэгчээс хамааран харилцан адилгүй байж болно.