ШУУРХАЙ НЭВТРЭХ-ийн тусламжтай аппуудыг түргэн, хялбар ашиглах
Апп нээх буюу товчинд бүртгэгдсэн гадаад оролтыг идэвхжүүлэхийн тулд аль нэг тоон товчийг удаан дар.
ШУУРХАЙ НЭВТРЭХ ашиглах
- Апп нээх буюу эсхүл оноохыг хүссэн суваг эсвэл оролтыг сонго.
- Бүртгүүлэхийг хүссэн тоон товчоо (~) удаан дар.
- Бүртгэлийн жижиг цонх гарч ирэхэд Тийм-ийг сонго.
Хэрэв та аль хэдийн бүртгэгдсэн тоон товчийг удаан дарвал бүртгэгдсэн функц ажиллана.
Бүртгүүлэх боломжтой зүйлсийг харахын тулд ШУУРХАЙ НЭВТРЭХ засах горимд бүртгэгдээгүй тоог сонго.
Хэрэв ШУУРХАЙ НЭВТРЭХ-ийг ажиллуулах боломжгүй горимд байвал ямар ч үйлдэл хийгдэхгүй.
Хэрэв та бүртгэгдсэн аппыг устгавал, ШУУРХАЙ НЭВТРЭХ-ийг мөн бүртгэлээс хасна.
ШУУРХАЙ НЭВТРЭХ-ийг шалгах ба засах
Алсын удирдлага дээр тоотой товчийг удаан дар.
ШУУРХАЙ НЭВТРЭХ засах дэлгэц гарч ирнэ.
ШУУРХАЙ НЭВТРЭХ засах дэлгэц гарч ирнэ.
- Аль хэдийн бүртгэгдсэн тоог сонговол түүнийг бүртгэлээс хасах боломж өгнө.
- Бүртгэгдээгүй тоо сонгоход бүртгүүлэх боломжтой зүйлс харагдана.
- Өөр тоонд бүртгэгдсэн зүйлийг зөв тэмдгээр тэмдэглэсэн байна.
- Та энэ функцийн товч зааврыг үзэх боломжтой.