LG TV Plus аппыг ашиглах
Та ухаалаг төхөөрөмж дээрээ суулгасан аппыг ашиглан ТВ-ийнхээ функцүүдийг удирдах боломжтой.
LG TV Plus аппыг ашиглан ухаалаг төхөөрөмжөө ТВ-д холбох
-
LG TV Plus аппыг ухаалаг төхөөрөмжийнхөө аппын сангаас татаж авна.
Та QR кодыг уншуулж, аппыг хялбархан татаж авах боломжтой.Android
iOS
-
Алсын удирдлага дээрх
товчийг дарж, баруун дээд тал дахь
-г сонго.
-
Сүлжээ руу очиж, LG Connect Apps-г Асаах болго.
- Өөрийн ТВ, ухаалаг төхөөрөмж хоёрыг нэг Wi-Fi сүлжээнд холбо.
- Ухаалаг төхөөрөмж дээрээ суулгасан LG TV Plus аппыг ажиллуулна.
- Энэ апп нь таны ухаалаг төхөөрөмжид холбогдож болох ТВ-үүдийг автоматаар хайна.
- Хайлтын үр дүнгийн жагсаалтаас хүссэн ТВ-ээ сонго. ТВ-ийн дэлгэц дээр PIN код гарч ирнэ.
- Ухаалаг төхөөрөмжөө ТВ-тэй хослуулахын тулд LG TV Plus аппад PIN код оруул.
LG TV Plus аппыг ашиглан ТВ-ээ удирдах
Та ТВ-ээ ухаалаг төхөөрөмжин дээрх товчнуудыг товшин удирдах боломжтой.
- Та Шидэт алсын удирдлагын сум болон сумны товчнуудтай ижил функцүүдийг ашиглах боломжтой.
- Та өргөн цацалтын нэвтрүүлэг үзэж байхдаа алсын удирдлага ашиглахгүйгээр суваг сольж, дууны хэмжээг тохируулах буюу эсхүл бусад тохируулга хийх боломжтой.
- Та ТВ дээрээ суулгасан аппыг нээх буюу эсхүл оролтыг шилжүүлэх эсвэл дуртай сувгуудаа нэмэх зэрэг функцүүдийн тохиргоог тохируулах боломжтой.
Зарим удирдлага гадаад оролтын горимд хязгаарлагдмал байж болно.
Аппын дэлгэц болон ажиллагааг урьдчилан мэдэгдэлгүй өөрчилж болно.
Боломжтой функцүүд нь таны оршин суугаа улс орон болон үйлдлийн системээс хамааран өөр өөр байж болно.