Зургийн сонголтууд тохируулах
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Зураг Зургийн горимын тохиргоо Picture Options
Шуугиан намсгалт
Дүрсийг цэвэр болгохын тулд тод харагдах жижиг цэгүүдийг арилгана.
MPEG шуугиан намсгалт
Дижитал видео дохио үүсгэх явцад гарах шуугианыг багасгана.
Хар түвшин
Дэлгэцийн бараан шинжийг тохируулж дэлгэцийн цайралт, ялгарлыг тэнцүүлнэ.
Жинхэнэ кинотеатр
Кино театрын мэт мэдрэмж төрүүлнэ.
Motion Eye Care
Нүдэнд учруулах дарамтыг бууруулахын тулд автоматаар цайралтыг тохируулж, дүрсийн өгөгдөл дээр үндэслэн дүрсийн бүрэлзэлтийг багасгана.
Энэ сонголтыг Унтраах болгож тохируулбал эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж болно.
LED дотоод бүдэг гаралт
Дэлгэцийн гэрэлтэй талыг улам гэрэлтэй болгож, дэлгэцийн харанхуй талыг улам харанхуй болгож, ялгарлын харьцааг дээшлүүлнэ.
  • Унтраах : LED локал бүдэгрэлтийн функцийг идэвхгүй болгоно.
  • Бага / Дунд / Өндөр : Ялгарлын харьцааг өөрчилнө.
Энэ сонголтыг Унтраах болгож тохируулбал эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж болно.
TruMotion
Түргэн хөдлөх зургийн дүрсний чанарт тохиромжтой.
  • Унтраах : TruMotion-г унтраана.
  • Жигд : Түргэн хөдлөх зургийг зөөллөнө.
  • Тодруулах : Түргэн хөдлөх зургийг тод болгоно.
  • Хэрэглэгч : TruMotion-г гараар тохируулна.
    • Доргилтгүй : Дэлгэцийн чичрэлтийг тохируулна.
    • De-Blur : Хөдөлгөөний бүрэлзэх эффектийг багасгана.
    • Motion Pro : Гэрлийн удирдлага ашиглан түргэн хөдлөх дүрсийг тод болго.
Нарийвчилсан тохиргоог зөвхөн Хэрэглэгч-н горимд өөрчлөх боломжтой.
Оролтын дохио эсвэл сонгосон зургийн горимоос хамааран, боломжтой сонголтууд өөр өөр байж болно.
Энэ тохируулах боломжтой зүйл загвараас хамаарч өөр байдаг.