ТВ-ийн дотоод дуугаргагчаар аудио тоглуулах
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Дотоод ТВ яригч
Аудиог ТВ-ийн дотоод дуугаргагчаар тоглуулна.
Optical дэмждэг аудио төхөөрөмж холбох ба хэрэглэх
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Optical
Та ТВ-ийнхээ дууг илүү баялаг чанартай, илүү тохь тухтай сонсохын тулд Optical дэмждэг аудио төхөөрөмжийг оптик тоон дууны гаралтын портонд холбож болно.
Зөвхөн оптик тоон порттой загваруудад боломжтой.
Та холбогдсон төхөөрөмжийн дууны хэмжээг тохируулахдаа ТВ-ийн алсын удирдлагыг ашиглаж болно.
HDMI (ARC) портоор холбогдсон гадаад аудио төхөөрөмжөөр дуу сонсох
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт HDMI ARC
ТВ-ийн дуу HDMI (ARC) портоор холбогдсон гадаад аудио төхөөрөмжөөр гарах боломжтой.
SIMPLINK-ийг автоматаар идэвхжүүлэхийн тулд HDMI ARC-г сонго. SIMPLINK-ийг идэвхгүй болгонгуут гаралтын чанга яригчийн тохиргоо тасалдалгүй аудио гаралтын өгөгдмөл тохиргоо руу автоматаар буцна.
Дижитал дууны гаралтын тохиргоог тохируулах
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Optical / HDMI ARC Дижитал дуу гаралт
Та Дижитал дуу гаралт-н тохиргоог тохируулах боломжтой.
Эдгээр тохиргоог зөвхөн Optical / HDMI ARC гэсэн хэсгийг сонгосон үед ашиглах боломжтой.
Дижитал дууны гаралтын тохиргоог тохируулах
Дууны оролт Дижитал дууны гаралт
Автомат MPEG PCM
Dolby Digital Dolby Digital
Dolby Digital Plus / Atmos (Optical) Dolby Digital
(HDMI ARC) Dolby Digital Plus / Atmos
HE-AAC Dolby Digital
DTS DTS / PCM
DTS Express DTS / PCM
DTS-HD MA PCM / DTS
PCM Бүгд PCM
Аудио төхөөрөмжийг утасгүй холбох ба хэрэглэх
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Bluetooth
Bluetooth аудио төхөөрөмж, эсвэл Bluetooth чихэвчийг утасгүй сүлжээгээр холбож, Зурагтаа дууны өндөр чанартайгаар, илүү тав тухтай үзэх боломжтой.
Хэрвээ LG Sound Sync-ийг дэмждэг дууны панель зэрэг төхөөрөмжийг саяхан холбосон бол энэ үйлдэл нь автоматаар тухайн төхөөрөмжтэй холбогдох оролдлого хийнэ.
Зарим төхөөрөмжийн хувьд ТВ-ыг асаах үед энэ үйлдэл нь саяхан холбосон төхөөрөмжтэй автоматаар холбогдох оролдлого хийнэ.
LG Sound Sync-ийг дэмждэг LG аудио төхөөрөмжийг холбохдоо тухайн төхөөрөмжийн LG TV буюу LG Sound Sync горимыг ашиглан холбохыг зөвлөж байна.
Энэ нэмэлт нь зөвхөн тодорхой загварууд дээр боломжтой.
Аль нэгийг нь холбохын тулд Төхөөрөмж сонгох-г дарж холбогдсон төхөөрөмжүүд эсвэл холбогдож болох төхөөрөмжүүдийг хар.
Та зарим Bluetooth төхөөрөмжийн дууны хэмжээг тохируулахдаа ТВ-ийн алсын удирдлагыг ашиглаж болно.
Хэрэв төхөөрөмж холбогдохгүй байвал, холбох төхөөрөмжийн тэжээлийг шалгаж, аудио төхөөрөмж зохих ёсоор ажиллаж байгаа эсэхийг шалга.
Bluetooth төхөөрөмжийн төрлөөс хамааран төхөөрөмж зөв холбогдохгүй байж болно эсвэл дуу, дүрс нь зөрөх зэрэг хэвийн бус байдал тохиолдож болно.
Дараах тохиолдолд дуу нь гацах буюу дууны чанар нь муудаж болно:
  • Bluetooth төхөөрөмж ТВ-ээс хэт хол байх;
  • Bluetooth төхөөрөмж болон ТВ-ийн хооронд саад тотгор байх; эсвэл
  • бичил долгионы зуух эсвэл утасгүй LAN зэрэг радио долгион бүхий төхөөрөмжтэй хамт ашиглах.
Хэрвээ Зургийн горимТоглоом дээр, Дуу гаралтBluetooth дээр тохируулбал Зургийн горим Стандарт руу өөрчлөгдөнө.
Аудио гаралт (Line Out) / Утастай чихэвч хэрэглэх
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Аудио гаралт (Line Out) / Утастай чихэвч
Холбогдсон төхөөрөмжийн дагуу аудио гаралтыг оновчлохын тулд Утастай чихэвч эсвэл Аудио гаралт (Line Out)-г сонго.
Зарим загвар зөвхөн Утастай чихэвч-н функцийг дэмжиж болно.
Хэрвээ чихэвчийг ТВ асаалттай үед залгавал ТВ нь автоматаар таньж, дууг чихэвч рүү шилжүүлнэ.
Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.
ТВ-ийн дотоод дуугаргагч болон гадаад аудио төхөөрөмжөөр зэрэг аудио тоглуулах
Аудиог олон төхөөрөмжөөр зэрэг тоглуулах боломжтой.
Дотоод ТВ яригч + Утастай чихэвч хэрэглэх
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Дотоод ТВ яригч + Утастай чихэвч
Аудиог ТВ-ийн дотоод дуугаргагч болон Утастай чихэвч-р зэрэг тоглуулна.
Хэрвээ чихэвчийг ТВ асаалттай үед залгавал ТВ нь автоматаар таньж, дууг чихэвч рүү шилжүүлнэ.
Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.
Дотоод ТВ яригч + Optical хэрэглэх
ЭХЛЭЛЭХЛЭЛ Тохиргооны дүрсТохиргооны дүрс Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Дотоод ТВ яригч + Optical
Аудиог өөрт нь суурилуулсан ТВ-ийн дуугаргагч болон дижитал оптик аудио гаралтын портод холбосон аудио төхөөрөмжөөр зэрэг тоглуулна.