ТВ дээр Мобайл төхөөрөмжийн дэлгэц харах
  1. Мобайл төхөөрөмж дээр Miracast горимыг идэвхжүүл.
  2. Таны ТВ боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалтад харагдана.
  3. ТВ-ээ сонгож, холболт хүс.
  4. Холболт хүсэх жижиг цонхон дотроос Тийм-ийг сонго.
  5. Холболт тогтоосны дараа, ТВ холбогдсон төхөөрөмжийн дэлгэцийг харуулна.
ТВ-дээ холбох төхөөрөмжийг найдвартай холболттой байлгахын тулд Үйлдлийн системийг үргэлж хамгийн сүүлийн хувилбар луу шинэчилж байхыг зөвлөж байна.
LGE бус төхөөрөмж илэрсэн үед ч гэсэн холбогдохгүй байж магадгүй.
Таны утасгүй орчин үзүүлэлтэд нөлөөлж болох учраас төхөөрөмжийг 5 ГГц-ийн чиглүүлэгчид холбохыг зөвлөж байна.
Хэрэглэгчийн орчноос хамааран хариуны хурд өөрчлөгдөж болно.
Энэ нь төхөөрөмжүүдэд өөр өөр байна. Холбохыг хүсэж буй төхөөрөмжийнхөө талаар илүү их мэдээлэл хүсвэл хэрэглэгчийн гарын авлагыг нь үз.
Хэрэв холболт ахин дахин тасарвал, ТВ болон холбохыг хүссэн төхөөрөмжөө унтрааж, асаагаад, дахин оролд.