LG webOS TV-ийн Эхлэл нэмэлтийг ашиглах
Та алсын удирдлага дээрээ ЭХЛЭЛЭХЛЭЛ товчийг дарж Эхлэл дэлгэцийг нээх боломжтой.
Та байнга хэрэглэдэг аппуудаа нэг дэлгэц дээр нэгтгэж, хүссэн аливаа аппаа хэдийд ч ашиглах боломжтой.

“ЭХЛЭЛ” дэлгэц“ЭХЛЭЛ” дэлгэц

  1. Хайлт-г нээ.
  2. Та дуу хөгжим сонсонгоо ТВ-ийнхээ бусад нэмэлтийг ашиглах боломжтой.
    Энэ нэмэлт нь зөвхөн тодорхой загварууд дээр боломжтой.
  3. Та өөр оролт руу шилжих буюу тохиргоогоо өөрчлөх боломжтой.
  4. Та ТВ-ийнхээ тохиргоог амархан өөрчлөх боломжтой.
    Нарийвчилсан тохируулга хийхийн тулд Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс-г сонго.
  5. Хэрэглэх дуртай контентоо хялбар, түргэн нэм.
    (Энэ нэмэлт зарим улсад дэмжигдэхгүй. Тус нэмэлтийг сонгоход таныг LG контентын дэлгүүр лүү чиглүүлнэ.)
  6. Дуртай сувгуудаа нэмэх замаар та сувгийн мэдээллийг хялбар, түргэн шалгаж, хүссэн сувгаа үзэх боломжтой.
  7. Энэ нь сүүлд хэрэглэсэн аппуудын жагсаалт юм. Wheel (OK) товчоор дарж, барих буюу доороос Саяхны товчийг сонго. Та сүүлд хэрэглэсэн аппуудаа ажиллуулах эсвэл хаах боломжтой.
  8. Та ТВ дээрээ суурилуулсан аппуудыг ажиллуулах, зөөх, устгах боломжтой.
Сүүлийн жагсаалтыг ашиглах
Эхлэл дэлгэц дээр сүүлд ажиллуулсан зүйлээ дарж барих буюу доороос Саяхны товчийг сонго.
Та мөн алсын удирдлага дээрх ЭХЛЭЛЭХЛЭЛ товчийг удаан дарж болно.
Та сүүлд хэрэглэсэн аппуудаа ажиллуулах эсвэл хаах боломжтой.

Сүүлд үзсэн зүйлийн жагсаалтСүүлд үзсэн зүйлийн жагсаалт

  1. Аппаас гар.
Аппуудыг удирдах
Та ТВ дээрээ суурилуулсан бүх аппын жагсаалтыг харж, тэдгээрийн байршлыг өөрчлөх эсвэл тэдгээрийг устгах боломжтой.

Аппуудыг удирдахАппуудыг удирдах

  1. Засварлах аппаа сонгосны дараа алсын удирдлага дээрх Wheel (OK) товчлуурыг удаан дарна.
    Энэ нь апп засварлах горимыг идэвхжүүлнэ.
  2. Аппыг хүссэн байршил руугаа зөөхийн тулд тухайн байршил руу очиж, Wheel (OK) товчийг дар.
    Апп устгахын тулд тухайн аппын дээрх Апп устгахАпп устгах дүрсийг сонго.
    Та засварлах горимоос гарахаасаа өмнө хүссэн тооны аппыг зөөх ба устгах боломжтой.
    Та мөн алсын удирдлага дээрх ЗүүнЗүүн / БаруунБаруун товчнуудын тусламжтай аппуудыг зөөх боломжтой.
  3. Та засварлаж дууссан бол апп засварлах горимоос гарахын тулд ГҮЙЦЭТГЭГДЛЭЭ дээр товш.
Зарим аппыг засварлах боломжгүй.
Одоогийн функцийг зогсоох
  1. Алсын удирдлага дээрх ЭХЛЭЛЭХЛЭЛ товчийг дар.
  2. Дэлгэцийн зүүн дээд буланд байрлах аппликэйшны нэрийг алсын удирдлагаар сонгож, “Хаах” дүрсийг гаргаж ирнэ.
  3. Хэрэглэж буй функцээс гарахын тулд аппын нэрийн хажууд харагдах Хаах дүрсийг сонго.

ХаахХаах