LG ТВ-ийн алсын удирдлагын аппыг ашиглах
Та ухаалаг төхөөрөмж дээрээ суулгасан аппыг ашиглан ТВ-ийнхээ функцүүдийг удирдах боломжтой.
  1. Ухаалаг төхөөрөмж тус бүрийн үйлдлийн системээс хамааран Apple App Store эсвэл Google Play Store-с LG TV Plus аппыг татан ав.
    Та QR кодыг уншуулж аппыг хялбархан татан авах боломжтой.
    Android

    Android QR

    iOS

    iOS QR

  2. Алсын удирдлага дээрх HOME товчийг дарж, дэлгэцийн баруун гар талын дээд булан дахь Setting icon-г сонго.
  3. Advanced Settings iconСүлжээ руу очиж, LG Connect AppsАсаах болго.
  4. ТВ болон ухаалаг төхөөрөмжөө нэг Wi-Fi сүлжээгээр холбо.
  5. Ухаалаг төхөөрөмж дээрээ LG TV Plus аппыг нээ.
  6. Таны ухаалаг төхөөрөмжид холбогдож болох ТВ-үүдийг хайхын тулд Эхлүүлэх товчийг товш.
  7. Хайлтын үр дүнгийн жагсаалтаас хүссэн ТВ-ээ сонго. ТВ-ийн дэлгэц дээр PIN код гарч ирнэ.
  8. Ухаалаг төхөөрөмжөө ТВ-тэй хослуулахын тулд LG TV Plus аппад PIN код оруул.
  9. Та ТВ-ээ ухаалаг төхөөрөмжин дээрх товчнуудыг товшин удирдах боломжтой.

    LG TV Remote App

    1. Та ТВ дээрээ суулгасан янз бүрийн аппыг ашиглах боломжтой.
    2. Та ТВ-ийн суваг, дууны хэмжээ г.м.-ийг зайнаас удирдах боломжтой.
    3. Та Шидэт алсын удирдлага ашиглаж байгаа мэт ТВ-ийн дэлгэц дээр сумыг зөөх боломжтой.
Аппын дэлгэц болон ажиллагааг урьдчилан мэдэгдэлгүй өөрчилж болно.
Функцүүдэд интернэт холболт шаардагдана.
Дэмжигддэг функцүүд нь улс орноос хамааран өөр өөр байж болно.