ТВ-ийн дотоод дуугаргагчаар аудио тоглуулах


ДууДуу гаралтДотоод ТВ яригч Аудиог ТВ-ийн дотоод дуугаргагчаар тоглуулна.
Энэ үйлдлийг зөвхөн дотроо ТВ-ын дуу өсгөгчтэй загвар дээр хийх боломжтой.
Дижитал оптик порт эсвэл HDMI (ARC) портод холбосон гадаад аудио төхөөрөмжөөр аудио тоглуулах


ДууДуу гаралтАудио гаралт (Optical/HDMI ARC) ТВ-ийн аудиог дижитал оптик порт эсвэл HDMI (ARC) портод холбосон гадаад аудио төхөөрөмжөөр тоглуулна. HDMI (ARC)-р аудио тоглуулахын тулд SIMPLINK-ийг идэвхжүүл.
Хэрэв SIMPLINK-ийг идэвхжүүлсэн үед Унтраах-г сонговол, аудио гаралтыг тасалдалгүй байлгахын тулд аудио гаралтын тохиргоог өгөгдмөл тохиргоо руу сэргээнэ.
Дижитал дууны гаралтын тохиргоог тохируулах


ДууДуу гаралтАудио гаралт (Optical/HDMI ARC)Дижитал дуу гаралт Та Дижитал дуу гаралт-н тохиргоог тохируулах боломжтой.
Эдгээр тохиргоо зөвхөн гадаад аудио төхөөрөмж (дижитал оптик эсвэл HDMI ARC)/ТВ-ийн дотоод дуугаргагч + гадаад аудио төхөөрөмж (дижитал оптик) сонгосон үед боломжтой байна.
| Дууны оролт | Дижитал дууны гаралт | |
| Автомат | MPEG | PCM |
| Dolby Digital | Dolby Digital | |
| Dolby Digital Plus | Dolby Digital | |
| HE-AAC | Dolby Digital | |
| DTS | DTS / PCM | |
| DTS Express | PCM | |
| DTS-HD MA | PCM / DTS | |
| PCM | Бүгд | PCM |
LG Sound Sync дэмждэг аудио төхөөрөмж холбох ба хэрэглэх
Та
лого бүхий LG аудио төхөөрөмж холбож ТВ-ийн илүү баялаг дууг илүү хялбар дөхөм сонсох боломжтой.
лого бүхий LG аудио төхөөрөмж холбож ТВ-ийн илүү баялаг дууг илүү хялбар дөхөм сонсох боломжтой. Дижитал оптик портод холбох


ДууДуу гаралтLG Sound Sync (Оптик) LG аудио төхөөрөмжөө дижитал оптик аудио гаралтын портод холбо.
Зөвхөн дижитал оптик порттой загваруудад боломжтой.
Та холбогдсон төхөөрөмжийн дууны хэмжээг тохируулахдаа ТВ-ийн алсын удирдлагыг ашиглаж болно.
Утасгүй холбох


ДууДуу гаралтLG Sound Sync (Утасгүй) LG Sound Sync-ийг дэмждэг ямар ч дууны хөндөл эсвэл Bluetooth чихэвчтэй аудио төхөөрөмжийг утасгүй холбох боломжтой.
Холбогдсон төхөөрөмжүүд болон холбох боломжтой төхөөрөмжүүдийг харахын тулд Төхөөрөмж сонголт/Бусад төхөөрөмжүүдийг харах-г сонго.
Та холбогдсон төхөөрөмжийн дууны хэмжээг тохируулахдаа ТВ-ийн алсын удирдлагыг ашиглаж болно.
Утасгүй холбох үед, хэрэв төхөөрөмжийн холболт тасарвал, холбох төхөөрөмжийн тэжээлийг шалгаж, LG аудио төхөөрөмж зохих ашиглалтын нөхцөлтэй байгаа эсэхийг нягтал.
LG Sound Sync (Утасгүй)-г сонгоход ТВ урьд өмнө холбогдсон Дууны хөндөлтэй холбогдох гэж автоматаар оролдоно.
LG Sound Sync (Утасгүй)-г сонгоход ТВ асахдаа хамгийн сүүлд холбогдсон төхөөрөмжтэй холбогдох гэж автоматаар оролдоно.
Таны хэрэглэх төхөөрөмжийн загварын нэрэнд "LG HBS / LG BTS1" орж буй эсэхийг шалга.
Хэрэв хоёр буюу түүнээс олон төхөөрөмж илэрвэл, эхний илэрсэн төхөөрөмж эхэлж холбогдоно. Та Бусад төхөөрөмжүүдийг харах-г дарж өөр төхөөрөмжид холбох боломжтой.
Зарим загварын хувьд та энэ функцийг ашиглахын тулд Wi-Fi/Bluetooth донгл (нэмэлт хэрэгсэл байдлаар хамт нийлүүлдэг эсвэл тусад нь худалддаг) холбох ёстой.
Аудио гаралт (Line Out) / Утастай чихэвч хэрэглэх


ДууДуу гаралтАудио гаралт (Line Out) / Утастай чихэвч Холбогдсон төхөөрөмжийн дагуу аудио гаралтыг оновчлохын тулд Утастай чихэвч эсвэл Аудио гаралт (Line Out)-г сонго.
Зарим загвар зөвхөн Утастай чихэвч-н функцийг дэмжиж болно.
Хэрвээ чихэвчийг ТВ асаалттай үед залгавал ТВ нь автоматаар таньж, дууг чихэвч рүү шилжүүлнэ.
Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.
ТВ-ийн дотоод дуугаргагч болон гадаад аудио төхөөрөмжөөр зэрэг аудио тоглуулах
Аудиог олон төхөөрөмжөөр зэрэг тоглуулах боломжтой.
Энэ үйлдлийг зөвхөн дотроо ТВ-ын дуу өсгөгчтэй загвар дээр хийх боломжтой.
Дотоод ТВ яригч + Утастай чихэвч хэрэглэх


ДууДуу гаралтДотоод ТВ яригч + Утастай чихэвч Аудиог ТВ-ийн дотоод дуугаргагч болон Утастай чихэвч-р зэрэг тоглуулна.
Хэрвээ чихэвчийг ТВ асаалттай үед залгавал ТВ нь автоматаар таньж, дууг чихэвч рүү шилжүүлнэ.
Энэ функц зөвхөн тодорхой загвар эсвэл тодорхой улсуудад боломжтой.
Та чихэвчийн дууны хэмжээг дэлгэцийн удирдлагаар тохируулах боломжтой.
Дотоод ТВ яригч + Аудио гаралт (Optical) хэрэглэх


ДууДуу гаралтДотоод ТВ яригч + Аудио гаралт (Optical) Аудиог өөрт нь суурилуулсан ТВ-ийн дуугаргагч болон дижитал оптик аудио гаралтын портод холбосон аудио төхөөрөмжөөр зэрэг тоглуулна.
TВ-н яригч ашиглан дуу тоглуулах


ДууДуу гаралтTВ-н яригч Та ТВ-ын дууны панелийг ашиглан дуу тоглуулж болно.
Энэ онцлог зөвхөн ТВ-ын дууны панел дэмждэг загвар дээр ажиллах боломжтой.
TВ-н яригч + Утастай чихэвч ашиглан дуу тоглуулах


ДууДуу гаралтTВ-н яригч + Утастай чихэвч Та ТВ-ын дууны панель, Утастай чихэвч хоёрыг зэрэг ашиглан дуу тоглуулах боломжтой.
Энэ онцлог зөвхөн ТВ-ын дууны панел дэмждэг загвар дээр ажиллах боломжтой.