Сүлжээний тохиргоо
Хэрэв та сүлжээний тохиргоог тохируулбал, онлайн контент болон аппууд зэрэг янз бүрийн үйлчилгээ ашиглах боломжтой.
Кабелийн сүлжээ тохируулах

- ТВ-ийн LAN порт болон рүүтерийг LAN кабель ашиглан холбо.
Үүнээс өмнө рүүтерийг интернэтэд холбох ёстой. - Алсын удирдлага дээрх
товчийг дарж, баруун дээд тал дахь
-г сонго.
СүлжээУтастай (Ethernet)-г сонго.
Энэ нь кабелийн сүлжээний холболтыг идэвхжүүлнэ.
Тохиргоог хэрхэн тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл Утастай (Ethernet)-г үзнэ үү.
Утасгүй сүлжээ тохируулах

- Интернэтэд холбогдсон рүүтерийн тэжээлийг асаа.
- Алсын удирдлага дээрх
товчийг дарж, баруун дээд тал дахь
-г сонго.
СүлжээWi-Fi холболт-г сонго.
Энэ нь утасгүй сүлжээний холболтыг идэвхжүүлнэ.
Тохиргоог хэрхэн тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл Wi-Fi холболт-г үзнэ үү.
Зарим загварын хувьд та энэ функцийг ашиглахын тулд Wi-Fi/Bluetooth донгл (нэмэлт хэрэгсэл байдлаар хамт нийлүүлдэг эсвэл тусад нь худалддаг) холбох ёстой.
Сүлжээний тохиргооны анхааруулга
Стандарт LAN кабель (RJ45 холбогч, 10 Base-T эсвэл 100 Base TX LAN порттой Cat5 буюу түүнээс дээш хувилбарт холбо) ашигла.
Модемыг дахин тохируулбал сүлжээний холболтын зарим асуудал засагдаж болно. Асуудлыг шийдвэрлэхийн тулд унтрааж, салгаж, дахин залгаад, асаа.
LG Electronics сүлжээний аливаа асуудал эсвэл гэмтэл, сүлжээний холболтын улмаас учирсан ажиллагааны доголдол эсвэл алдааг хариуцахгүй.
Сүлжээний холболт сүлжээний тохиргоо эсвэл интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн улмаас зөв ажиллахгүй байж магадгүй.
DSL үйлчилгээнд DSL модем ашиглах ёстой; бөгөөд кабелийн үйлчилгээнд кабелийн модем ашиглах ёстой. Зөвхөн хязгаарлагдмал тооны сүлжээний холболт боломжтой байж магадгүй учир интернэтийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээнээс хамаарч ТВ сүлжээний тохиргоог ашиглаж болохгүй байж болно. (Хэрэв гэрээнд нэг шугамд нэгээс олон төхөөрөмж зөвшөөрөхгүй бол, зөвхөн аль хэдийн холбогдсон компьютерыг ашиглаж болно.)
2,4 ГГц давтамж ашиглаж буй бусад төхөөрөмж (утасгүй утас, Bluetooth төхөөрөмж эсвэл бичил долгионы зуух) утасгүй сүлжээнд хөндлөнгийн нөлөөлөл үзүүлж болно. 5 ГГц давтамжтай ажиллах үед хөндлөнгийн нөлөөлөл мөн учирч болох боловч бага магадлалтай.
Хүрээлэн буй утасгүй орчин утасгүй сүлжээний үйлчилгээг удаан ажиллахад хүргэж болно.
Гэрийн бүх дотоод сүлжээг унтраахгүй бол, зарим төхөөрөмж дээр сүлжээний их хөдөлгөөн үүсэж болно.
AP (хандалтын цэг) холболт тогтоохын тулд хандалтын цэгийн төхөөрөмж утасгүй холболтыг дэмжих ёстой бөгөөд төхөөрөмж дээр утасгүй холболтын нэмэлтийг идэвхжүүлэх ёстой. Хандалтын цэг дээр утасгүй холболт хийх боломжтой эсэх талаар үйлчилгээ үзүүлэгчээс лавла.
SSID болон AP-н хамгаалалтын тохиргоог шалга. SSID болон AP-н хамгаалалтын тохиргооны зохих баримт бичгийг үз.
Сүлжээний төхөөрөмжийн хүчингүй тохиргоо (кабелийн/утасгүй шугам хуваалцагч, төв) ТВ-ийг удаан ажиллуулах буюу зөв ажиллуулахгүй байж болно. Зохих гарын авлага болон сүлжээний дагуу төхөөрөмжүүдийг зөв суурилуул.
AP үйлдвэрлэгчээс хамааран холболтын арга өөр өөр байж болно.