ТВ-ын дэлгэц дээр дүрс бичлэгийн хэмжээг томруулах
Та дэлгэц дээр дүрс бичлэгийнхээ хэмжээг чөлөөтэй томруулан үзэх боломжтой.
ТВ үзэж байхдаа Wheel (OK) товчийг удаан дарна.

Live Zoom

  1. Томруулсан дэлгэц үндсэн дэлгэц дээр гарч ирнэ. Дэлгэцийн хэмжээг томруулах буюу багасгах бол "Шидэт удирдлага" дээрх Wheel (OK) товчийг гүйлгэнэ.
  2. Томруулахын өмнөх анхны дэлгэц дэд дэлгэц дээр харагдана. Дэд дэлгэцийг нуухыг хүсвэл алсын удирдлага дээрх Back товчийг дарна.
    Хэрвээ дэд дэлгэцийг нуусан үед Back товчин дээр дарвал анхны дэлгэц дахин гарч ирнэ.
  3. Үндсэн дэлгэц дээр томруулах хэсгийг харуулна.
  4. Дээд талын мөрийг зүүн, баруун тийш хөдөлгөж, үндсэн дэлгэц дээр томруулж багасгах боломжтой.
Энэ үйлдлийг дуусгавар болгож, үндсэн дэлгэц рүү буцахыг хүсвэл алсын удирдлага дээрх EXIT товчийг дарна.
Хэрвээ дэлгэцийг томруулан үзэж байх үедээ сувгаа солих буюу өөр программ ажиллуулбал энэ үйлдэл дуусгавар болно.
Энэ үйлдлийг зөвхөн тоон өргөн нэвтрүүлэгт болон HDMI оролттой үед дэмжинэ.
Энэ үйлдлийг зөвхөн HD буюу өндөр чанартай дүрс бичлэг дээр дэмжинэ.
Томруулсан дэлгэцийн байрлалыг өөрчлөх
1-р арга: "Шидэт удирдлага"-ын курсорыг үндсэн дэлгэцийн хүссэн байрлалд зөөж авчирна. Дараа нь Wheel (OK) товчийг дарна.
Таны сонгосон байрлал дэлгэцийн төв дээр шилжиж очно.

Click the location you want on Main Screen


2-р арга: Дэд дэлгэц дээр томруулсан хэсгийг "Шидэт удирдлага"-ын курсороор хүссэн байрлалдаа чирч авчирна.

Drag Sub Screen


3-р арга: Дэд дэлгэц дээр томруулж харахыг хүссэн хэсгийг "Шидэт удирдлага"-аар сонгоно.

Click the location you want on Sub Screen

Мөн алсын удирдлага дээрх Up / Down / Left / Right товчоор дэлгэцийг зөөх боломжтой.