LG Photo Editor ашиглах
Та дэлгэцийн зургууд, камераараа авсан гэрэл зургууд эсвэл холбогдсон USB-д хадгалсан зургуудыг засварлах боломжтой.
  1. Алсын удирдлага дээрх HOME товчийг дарж, дэлгэцийн баруун доод булан дахь My App button-г сонго.
  2. LG Photo Editor-ыг нээнэ.

LG Photo Editor

  1. Image saving button : Та зураг хадгалах боломжтой.
    Eraser button : Та чимэглэлийг арилгах боломжтой.
    Image decoration button : Та янз бүрийн багаж хэрэгсэл болон наалтын тусламжтай гэрэл зургаа чимэглэх боломжтой.
    Image cutting button : Зөвхөн хүссэн хэсгээ таслан авч, төрөл бүрийн дүрс үүсгэх боломжтой.
    Area Selection button : Та ойртуулах, холдуулах эсвэл эргүүлэхийг хүссэн хэсгээ сонгох боломжтой.
    Image imports button : Та хүссэн зургуудаа импортлох боломжтой.
  2. Menu hiding button : Та цэснүүд нуух боломжтой.
Та үүнийг зөвхөн Шидэт алсын удирдлагатай ашиглах боломжтой.
Та алсын удирдлагын Up / Down / Left / Right товчнуудыг ашиглан энэ функцийг удирдах боломжгүй.
Хэрэв та зургийн багаж хэрэгсэл ашиглан их ажиллавал, ТВ удааширч магадгүй.
Чимэглэлүүд давхцаж байрлах тохиолдолд дээд талын давхаргаас эхлэн наалт, зургийн дарааллын дагуу байрлана.
Та 2 Мбайтаас том зураг импортлох боломжгүй.
Энэ бүтээгдэхүүн дээрх зураг авах нэмэлт нь хувийн бөгөөд арилжааны бус зориулалттай. Ийм зураг авах нэмэлтийг ашиглан гаргаж авсан зохиогчийн эрхтэй зургуудыг арилжааны зорилгоор ашиглавал зохиогчийн эрхийн зөрчилд тооцож, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж магадгүй. LG ийм зохиогчийн эрхтэй зургуудыг хууль бусаар түгээх эсвэл арилжааны зориулалтаар ашигласны төлөө хүлээх хариуцлагаас илэрхий татгалзана.